2026 ОНЫ 04 САРЫН 26, НЯМ ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

• Онцлох

ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

📈“Хүүхэд- эрхэм хэрэглэгч” аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Хүүхдийн зөвлөлтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын дунд илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Илтгэлийн сэдэв: - Тэгш оролцоо-Хязгааргүй боломж - Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй - Монголын залуучуудын оролцоо нийгэмд ямар байх ёстой вэ? - Нүүдэлчин соёлын үнэ цэнэ орчин үед сэдвийн хүрээнд 26 хүүхэд бүртгүүлж оролцсоноос 🥇1 дүгээр байр Д.Энхсайхан Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль “Нүүдэлчин соёлын үнэ цэнэ” 🥈2-р байр Д.Нандин-Эрдэнэ Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль “Монголчуудын нүүдэлчин соёл” 🥉3-р байр Б.Сэргэлэн 11 дүгээр сургууль “Цаг хугацаа” сэдвээр тус тус шалгарлаа.👏

Дэлгэрэнгүй »
• Онцлох

"АНГИЙН ДАРГА" ХӨТӨЛБӨР 2026

“АНГИЙН ДАРГА - 2026” ХӨТӨЛБӨР 👩🏻‍🎓 🌟Ангийн дарга нарын оролцоо 💪, манлайлал 🌟, багаар ажиллах ур чадварыг 🤝 хөгжүүлэхийн зэрэгцээ хүүхэд хамгааллын тухай хуулийн ⚖️ мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын 9–12 дугаар ангийн 130-н “Ангийн дарга” нарыг хамруулсан ээлжит сургалтыг "Амгалан ТББ", "108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв", "Сити их сургуулийн Хууль зүйн сургууль"- тай хамтран амжилттай зохион байгууллаа.🎉👏 Сургалтад идэвхтэй оролцсон ангийн дарга нартаа баярлалаа 🙏💖 Та бүхэн бол үеийнхнийхээ манлайлагчид шүү! 🌈🌟 #НЭГ_ДҮГЭЭРТ_ХҮҮХЭД 👶🏻💙 2026.04.15

Дэлгэрэнгүй »
• Онцлох

"ҮРСИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЭЭЖҮҮД" АРГА ХЭМЖЭЭ

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй нөлөөллийн ажлын хүрээнд тус дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэстэй хамтран дүүргийн 1–20 дугаар хорооны ээжүүдийг хамруулсан “Үрсийнхээ төлөө ээжүүд” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 👩‍👧‍👦🌸 Энэхүү арга хэмжээний хүрээнд ✨ Эх хүний үнэ цэнэ ✨ Хүүхдийн хүмүүжил, төлөвшил ✨ Гэр бүлийн харилцаа ✨ Сэтгэл зүйн боловсрол ✨ Эрүүл мэнд болон хууль эрх зүйн мэдлэгийн талаар мэдээлэл, ганцаарчилсан зөвлөгөө өгч, ээжүүдийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг амжилттай зохион байгууллаа. 💗

Дэлгэрэнгүй »
• Онцлох

ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД-2025

"Оны онцлох хүүхэд-2025" материалыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хүлээн авна.

Дэлгэрэнгүй »
• Онцлох

СҮМ, ХИЙД, ШАШНЫ БАЙГУУЛЛАГАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/167 дугаар захирамжийг үндэслэн нутаг дэвсгэрийн хэмжээнд шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөмж, чиглэл өгөх ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна. Хяналт шалгалтын хүрээнд нийт 36 байгууллагуудад Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангаж хүүхэд хамгааллын бодлого, төлөвлөгөөтэй эсэх, шавилан суудаг хүүхэд байгаа эсэх, хүүхдийн бүртгэл судалгаа байгаа эсэх зэрэгт хяналт тавин ажиллаж байна.

Дэлгэрэнгүй »

Цагийн хуваарь

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
2024/09/26

“Даншиг наадам- Хүрээ цам 2024" Монголчуудын өв соёлын наадам 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Хүй долоон худаг, Монгол цогцолборт зохион байгуулагдах гэж байна.
Тус наадмын хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг 2024 оны 08 сарын 02,03-ны өдрүүдэд 09:00 цагаас 22:00 цаг хүртэл бүртгэнэ. Уяач та бүхэн “Үндэсний их баяр наадам”-аар  бүртгүүлсэн уралдаанч хүүхдийг “Даншиг наадам-Хүрээ цам 2024”-д дахин бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу.

НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД
2024/07/30
Болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлцгээе!
2024/03/25
Та бүхнийг Hipay апп-аараа болон https://ubmarathon.hipay.mn/ сайтаар бүртгэлээ үүсгэн марафондоо идэвхтэй оролцохыг уриалж байна.
Бүртгүүлэх холбоос👇
Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/
Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app
Hipay аппликэйшн -> Нүүр цэс -> Улаанбаатар марафон 2024
Хугацаа: 2024.05.25нд
#ubmarathon2024 #Hipay  #БиГүйлээ #БидГүйлээ
2024/03/21

Мэдээ мэдээлэл

💁🏻‍♀️"Хүүхэд-Эрхэм хэрэглэгч" аяныг
"Чанарыг хүүхдээс харамлахгүй" уриан дор зохион байгуулж байна.💁🏻‍♀️
#ХүүхэдЭрхэмХэрэглэгч
2026.04.15
2026/04/22
📌"Хүүхэд эрхэм хэрэглэгч" аяны хүрээнд Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтран "Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга" эцэг эхийн чиглүүлэгч багшийн сургалт зохион байгуулагдаж байна.
Сургалтад дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн сэтгэл зүйч, асуудал хариуцсан мэргэжилтнүүд, түр хамгаалах байр, хороодын нийгмийн ажилтнууд нийт 26 ажилтан албан хаагч хамрагдаж байна.👏
🖊️Сургалтын нээлтийг Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Л.Гантулга, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар үг хэлж, амжилт хүслээ.
"Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг  арга" сургалт нь 4 өдрийн турш үргэлжилнэ.
Сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хүмүүжлийн эерэг арга сургалтын үндэсний сургагч багш Г.Цолмон, Э.Оюунмаа нар орж байна.🤝
2026.04.21
2026/04/21
📈“Хүүхэд- эрхэм хэрэглэгч” аяны хүрээнд  Сүхбаатар дүүргийн Хүүхдийн зөвлөлтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын дунд илтгэлийн уралдаан зохион байгууллаа.
Илтгэлийн сэдэв:
- Тэгш оролцоо-Хязгааргүй боломж
- Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй
- Монголын залуучуудын оролцоо нийгэмд ямар байх ёстой вэ?
- Нүүдэлчин соёлын үнэ цэнэ орчин үед сэдвийн хүрээнд 26 хүүхэд бүртгүүлж оролцсоноос
🥇1 дүгээр байр Д.Энхсайхан Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль “Нүүдэлчин соёлын үнэ цэнэ”
🥈2-р байр Д.Нандин-Эрдэнэ Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль “Монголчуудын нүүдэлчин соёл”
🥉3-р байр Б.Сэргэлэн 11 дүгээр сургууль “Цаг хугацаа” сэдвээр тус тус шалгарлаа.👏
2026/04/20
“АНГИЙН ДАРГА - 2026” ХӨТӨЛБӨР 👩🏻‍🎓
🌟Ангийн дарга нарын оролцоо 💪, манлайлал 🌟, багаар ажиллах ур чадварыг 🤝 хөгжүүлэхийн зэрэгцээ хүүхэд хамгааллын тухай хуулийн ⚖️ мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын 9–12 дугаар ангийн 130-н  “Ангийн дарга” нарыг хамруулсан ээлжит сургалтыг "Амгалан ТББ", "108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв", "Сити их сургуулийн Хууль зүйн сургууль"- тай хамтран амжилттай зохион байгууллаа.🎉👏
Сургалтад идэвхтэй оролцсон ангийн дарга нартаа баярлалаа 🙏💖
Та бүхэн бол үеийнхнийхээ манлайлагчид шүү! 🌈🌟
#НЭГ_ДҮГЭЭРТ_ХҮҮХЭД 👶🏻💙
2026.04.15
2026/04/15
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний хүрээнд “Үе тэнгийн дээрэлхэлт ба цахим орчин” сэдэвт сургалтыг Нийслэлийн Ерөнхий Боловсролын 1, 2, 3, 16, 31, 58, 159 дүгээр сургуулиудын сурагчдад 2026 оны 03 дугаар сарын 23-аас 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
📍Тус сургалтын хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн хэлбэр, шалтгаан, сөрөг үр дагаврыг таниулахын зэрэгцээ цахим орчинд аюулгүй, зөв харилцах мэдлэг, ур чадварыг сурагчдад олгож, цахим хэрэглээний соёлын талаар ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц мэдээлэл өгсөн юм. Мөн сурагчдад бодит жишээ, кейс дээр тулгуурлан ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, асуудлыг хэрхэн зөвөөр шийдвэрлэх, бусдад хүндэтгэлтэй хандах, өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах арга замыг таниуллаа.
📍Энэхүү сургалт нь хүүхэд, өсвөр үеийнхний аюулгүй байдал, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, дээрэлхэлтээс ангид, эерэг харилцаатай орчныг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.
2026.03.27
2026/03/27
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй нөлөөллийн ажлын хүрээнд тус дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэстэй хамтран дүүргийн 1–20 дугаар хорооны ээжүүдийг хамруулсан “Үрсийнхээ төлөө ээжүүд” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 👩‍👧‍👦🌸
Энэхүү арга хэмжээний хүрээнд
✨ Эх хүний үнэ цэнэ
✨ Хүүхдийн хүмүүжил, төлөвшил
✨ Гэр бүлийн харилцаа
✨ Сэтгэл зүйн боловсрол
✨ Эрүүл мэнд болон хууль эрх зүйн мэдлэгийн талаар мэдээлэл, ганцаарчилсан зөвлөгөө өгч, ээжүүдийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг амжилттай зохион байгууллаа. 💗
2026/03/06

Зөвлөмж зөвлөгөө

Хүүхдийнхээ хичээл зүтгэл, амжилтыг урамшуулж, өөрт нь итгэх итгэлийг нь дэмжих нь тэднийг урам зориг, итгэл дүүрэн өсөхөд хамгийн үнэ цэнтэй хувь нэмэр болдог.
2025/10/15
"Сэтгэл зүйн эрүүл мэнд — Аз жаргалтай амьдралын үндэс"🎀🥰
2025/10/13
Хүүхдэд хайр бол зөвхөн үг биш, өдөр бүрийн жижигхэн үйлдлээр үлгэрлэхэд оршдог.
2025/10/01
Та хүүхдийн эрхийг хамгаалах нь ирээдүйг мөн адил хамгаална.
2025/09/15
Хурдан морь уяачдын анхааралд хурдан морины уяач болон унаач хүүхдэд өгөх зөвлөмж
2025/06/26
Таны хүүхэд ямар мод тарьж байгааг анзаарснаар бид тэднийг илүү ойлгож, хайрлаж, дотоод ертөнцөд нь зочлох боломжтой.☺️
2025/06/05

Агентлагын мэдээ

🔹 Хүүхдийн хөгжил, хүмүүжлийн орчныг чанартай түвшинд хүргэх, багш нарын арга зүй, ур чадварыг сайжруулахад чиглэсэн зуслангийн бүлгийн удирдагч бэлтгэх сургалт 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Олон Улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдана.

🔹 Сургалтын онцлог: Олон улсын туршлага, стандарт (MNS 5633:2023)-д нийцсэн, практикт суурилсан, оролцоонд тулгуурласан бодит нөхцөлд дадлага хичээл, багийн болон бүлгийн ажлаар суралцах.

🔹 Сургалтын үндсэн агуулга:

• Хүүхдийн зуслангийн стандарт, аюулгүй ажиллагаа

• Бүлгийн удирдагчийн үүрэг, манлайлал

• Хүүхдийн нас сэтгэлзүйн онцлог

• Эрсдэлийн менежмент, анхны тусламж

• Хөтөлбөр төлөвлөлт, өдөр тутмын үйл ажиллагаа

• Тоглоом, идэвхжүүлэлт, багийн ажил

• Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах арга зүй

🔹 Хэн хамрагдах вэ?

• Зуслангийн бүлгийн удирдагч болох сонирхолтой оюутан залуус

• Багш, ажилтан, сайн дурынхан

• Хүүхдийн хөгжил, боловсролын салбарынхан

🔹 Та юу эзэмших вэ?

• Хүүхэдтэй ажиллах мэргэжлийн арга зүй

• Аюулгүй байдлыг хангах чадвар

• Бүлэг удирдах манлайллын ур чадвар

• Зуслангийн үйл ажиллагааг бие даан зохион байгуулах чадвар
Амжилттай төгсөгчдөд албан ёсны гэрчилгээ олгоно. Төлбөр: 380,000

Бүртгүүлэх линк:
2026/04/15
📌 Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.11-т уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх,

📌 Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.7-д “уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, урамшуулал, бай, шагналыг тусгасан гэрээг бичгээр, эсхүл хуульд нийцүүлэн цахим хэлбэрээр байгуулах”,

📌 Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журмын 3.5.1-т “хүүхдийг дээр дурдсан үйл ажиллагаанд оролцуулахдаа хүүхдийн өөрийн хүсэл, сонирхол, оролцох эсэх талаар шийдвэрийн үндсэн дээр эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл авч оролцуулах бөгөөд тухайн арга хэмжээний хамрах хүрээ, хугацаа, байршил зэргээс хамааран бичгээр зөвшөөрөл авч оролцуулах” гэж тус тус заасан байдаг.

Дээрх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулах зөвшөөрөл”-ийг нотариатын цахим системд бүртгүүлж, баталгаажуулдаг болсон.

Иймд, эцэг, эх, асран хамгаалагч, морины эзэд, уяачид, нотариатчид, нотариатын үүргийг хавсран гүйцэтгэгч нар хүүхдийн эрхийг хангахад анхаарч, хамтран ажиллана уу.
2026/04/15
#ХүүхдийгЗодожШийтгэхийнЭсрэгДэлхийнӨдөр
2026/04/13
#ХүүхдийгЗодожШийтгэхийнЭсрэгДэлхийнӨдөр
2026/04/12
2026/04/08
2026/04/08
2026/04/08
Хүүхдийн хүмүүжилд аав, ээж хоёрын оролцоо адилхан чухал гэдгийг бид мэднэ. Гэхдээ судалгаагаар тэд өөр, өөрөөр хүүхдийнхээ тархийг хөгжүүлдэг гэдгийг тогтоосон байдаг.
👩🏻 Ээжийн оролцоо ⏩️ Хүүхдийн сэтгэл хөдлөлийн төв
- Тайвшруулах
- Тэврэх, халамжлах
- Аюулгүй мэдрэмж өгөх
😍 Үр дүн:
- Өөрийгөө зохицуулах чадвар
- Итгэл
- Тайван зан
👨🏻Аавын оролцоо ⏩️ Эрсдэл ба шийдвэр гаргах төв
- Илүү идэвхтэй, хөдөлгөөнт тоглоом
- Шинэ зүйл турших
- “Жаахан эрсдэл” мэдрүүлэх
😍 Үр дүн:
- Өөртөө итгэх итгэл
- Шийдвэр гаргах чадвар
- Айдсыг даван туулах чадвар
🔎 Яагаад хоёулаа хэрэгтэй вэ?
Хүүхдийн тархи зөв хөгжихийн тулд: Аюулгүй байдал + туршлага хоёулаа шаардлагатай
❌ Зөвхөн халамж → хэт болгоомжтой
❌ Зөвхөн сорилт → хэт түгшүүртэй
✅ Харин: Ээж + Аав = Тэнцвэртэй тархи
✅ Ээж хүүхдийн зүрхийг тайвшруулдаг, аав дэлхийтэй танилцуулдаг. Харин хоёулаа нийлж тархийг нь бүтээдэг.
2026/04/06

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 20
ЭНЭ 7 ХОНОГ 0
ЭНЭ САР 2043
НИЙТ 29442

хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, PRO ONE оффис

Холбоо барих:
утас: 70167326
Цахим шуудан: suhbaatar_hgbht@cfga.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
утас: +976-108

© 2022 он. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.